2024/11/22

Хойд солонгост 1.4 сая иргэн армид элсэх хүсэлт өгчээ

info@inder.mn
2024/10/16

Хойд солонгосын 1.4 сая иргэн армид элсэх хүсэлтээ өгснийг тус улсын төрийн хэвлэл өнөөдөр мэдээллээ. Үүнд оюутнууд болон залуучуудын лигийнхэн багтжээ. "KCNA" агентлагт мэдээлэхдээ "Залуус хувьсгалаар зэвсэглэн дайсныг устгах ариун дайнд оролцохоор шийдсэн байна" гэжээ.

Солонгосын хойгт хурцадмал байдал үүсэхтэй зэрэгцээд хоёрхон хоногийн дотор 1.4 сая хүн Солонгосын ардын армид элсэх хүсэлтээ өгсөн нь энэ юм. Тухайлбал, хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж нэрлэгддэг зарим авто замыг мягмар гаригт дэлбэлсэн, Өмнөдийн нисгэгчгүй онгоцууд Умардын агаарын хилийг зөрчсөн зэрэг үйл явдал өнгөрсөн өдрүүдэд боллоо. Мөн Хойд Солонгос өнгөрсөн тавдугаар сараас хойш хогоор дүүргэсэн агаарын бөмбөлгүүдийг ойр давтамжтай Өмнөд рүү илгээсэн нь хурцадмал байдал үүсгэсэн.

Хойд Солонгосын хэвлэл өнгөрсөн жил ч бас үүнтэй ижил төстэй мэдэгдэл хийж байв. Тодруулбал, АНУ-ын эсрэг тулалдахаар иргэд сайн дураараа армид элсэхийг хүссэн гэж мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна