2024/10/23

Хятад улс 2035 он гэхэд сарны сансрын станц барихаар төлөвлөж байна

info@inder.mn
4 цаг 1 минутын өмнө

Хятад улс 2024-2050 онд сансрын хөтөлбөр, тэр дундаа сарны сансрын станц байгуулах, амьдрах боломжтой гаригуудыг хайх төлөвлөгөөгөө танилцууллаа.

Хятадын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Дин Чибиао “Сарны станцыг үе шаттайгаар 2028-2035 он хүртэл барьж дуусгана. Энэ станц нь нарны аймаг болон бусад гаригуудыг судлах гол төв болно. Улмаар хүн амьдрах боломжтой гаригуудыг хайж олох, орчлон ертөнцийн үүсэл гэх мэт сансар огторгуйн нууцыг илрүүлэхэд чиглэнэ. 2050 он гэхэд Хятад улс сансрын шинжлэх ухаанд тэргүүлж, дэлхий болон сансар огторгуйн талаарх хүн төрөлхтний ойлголтыг өргөжүүлэхээр зорьж байна” гэлээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна