2024/12/06

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгох журмыг хянан үзэв

info@inder.mn
2024/11/07

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Батлан хамгаалахын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Төрийн байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм, журмыг хянах чиг үүргийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”, Батлан хамгаалах яамны “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох журам”, Санхүүгийн зохицуулах хорооны “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Ипотекийн даатгалын журам”, “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ыг тус тус хянан үзэж, холбогдох зөвлөмжийг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 1720 иргэн, албан тушаалтныг хамрууллаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна