Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно.
2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
2025 оны нэгдүгээр сарын 01-нээс 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны нэгдүгээр сарын 01, 02-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 01-нд говь, тал, хээрийн нутгаар, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна