2025/02/11

Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ

info@inder.mn
19 цаг 50 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.03-02.09/  нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан. 

Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь хүчтэй  салхи, шуурга, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь шар усны үерийн дуудлага байна. Зам тээврийн ослын улмаас  хоёр иргэн амь насаа алдсан бол аюулт үзэгдэл, ослоос долоон иргэн гэмтэж бэртжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна