2025/05/09

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

info@inder.mn
2025/03/07

2025-03-07, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

Аргын тооллын: 2025-03-07, Баасан гараг

Наран ургах шингэх: 07.21-18.45

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Барилдлага:

Аргын тооллын 3 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 8, ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР. 
Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. 
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна