2025/04/13

Володимир Зеленський: Хятадын 155 иргэн Оросын талд тулалдаж байна

info@inder.mn
2025/04/10

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Донецкийн бүс нутагт болж байгаа тулааны үеэр Хятадын хоёр иргэнийг олзолсон тухай мэдээлсэн. Эдгээр олзны цэргүүд биеийн байцаалт бичиг баримт, банкны карттайгаа байсан учраас Хятадын иргэд гэдгийг хөдлөшгүй нотлох баримтаар баталсан гэдгийг хэлсэн. Тэгвэл Зеленський Украины тагнуулын албаныхан Хятадын 155 иргэн байлдааны фронтод Оросын талд тулалдаж байгааг олж тогтоосон тухай мэдээллээ. Эдгээр хятад иргэд өнгөрсөн жил Оросын армид хөлсний цэргээр элссэн байна. Мөн Оросын армид элсэхдээ олон нийтийн цахим сүлжээнд тавьсан зараар ирж элссэнийг Украины тагнуулууд тогтоосон гэжээ.

Тэгвэл Хятадын Засгийн газар үүнийг огт ор үндэслэлгүй мэдээлэл гэж үзсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан Хятадын иргэд олноороо Оросын армид элсэж Украины эсрэг байлдаж байгаа гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл бөгөөд Хятадын Засгийн газар ард иргэдээ дайны зэвсэгжсэн талбараас аль болох хол байхыг үргэлж сануулж зааварчилгаа өгдөг гэжээ. Нэн ялангуяа цэргийн ажиллагаанд аль нэг талын армид элсэхгүй байхыг уриалдаг гэсэн байна.

Хятад улс Орос, Украины дайнд аль нэг талд орохоос зайлсхийж төвийг сахисан, энх тайвныг уриалсан байр суурь илэрхийлдэг. Гэхдээ Оросын талд цэрэг армийн тоног төхөөрөмж, технологийн тал дээр тусламж үзүүлсээр ирсэн тухай хэвлэлүүд мэдээлсээр ирсэн. Зеленськийн нэмж мэдээлснээр тэдгээр Хятадаас ирсэн 155 иргэн Москвад ирж эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орохдоо 3-4 хоносон байна. Мөн дараа армийн сургах төвүүдэд 1-2 сар дайнд бэлтгэгдэж, Украины дайны талбарт ирсэн гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна