Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулагдаж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа.
Үзэсгэлэнд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршоо болон өрхийн үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ дэлгэжээ.
Булган аймгийн Сайхан сумын иргэн Д.Дөлгөөнтамирын гэр бүл 2016 оноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, уламжлалт айраг, борц зэрэг бүтээгдэхүүн боловсруулан, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав
Уг арга хэмжээ нь орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, сайн туршлагаа хуваалцах, аж ахуйн нэгж, байгууллагуудын уялдааг сайжруулах зорилготой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна