2024/05/17

Компьютерээс хамгаалдаг нүдний шил байдаг уу?

info@inder.mn
2018/10/29

 

Компьютер дээр удаан хугацаагаар ажиллаж байх vед харааны болон мэдрэлийн эрхтэн хамгийн их ачаалал хvлээн авдаг учир нvд аргаж, улайж, нулимс гоожих, нvд бvрэлзэх, толгой өвдөх, хараа муудах зэрэг шинжvvд илэрч болно. Энэ үед зарим шилний газрууд “компьютерийн хамгаалалтай” буюу хэт ягаан туяаны хамгаалалттай нүдний шилийг санал болгодог. Гэтэл орчин үеийн дэлгэцнээс ямарч хэт ягаан туяа ялгардаггүй хvний эрvvл мэндэд ялангуяа нүдэнд сєргєєр нєлєєлєхгvй тул хамгаалалтын тусгай шил шаардлагагүй. Харин “coating” буюу тусгай түрхэцтэй шил нь хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна гэрлийн ойлт, гялбалтыг багасган гэрлийг 100% нэвтрүүлэх үүрэгтэй. Хуванцар шилэнд мөн хатуу давхарга бүрсэнээр гадаргуй гэмтэж зурагдах нь багасан эдэлгээ уртасна.

Нүд улайж ядрах нь ихэнх тохиолдолд компьютертэй ажиллах эрүүл ахуйн дэглэмийг баримтлаагүйгээс болдог. Тасалгааны гэрэлтүүлэг, дэлгэцний өндөр, зай ба хуурайшилт зэрэг хүчин зүйл нөлөөлнө. Хүн дэлгэц руу удаан хугацаагаар төвлөрч харахад зовхины анивчих үйл ажиллагаа нь 2-3 дахин багасдаг. Энэ нь олон цагаар жолоо барихад бас ажиглагддаг. Нүдний дэлгэц дээр шууд тусахгүй, гэрэлтүүлгийн хэмжээ 400-600 люкс байх нь тохиромжтой.эрүүл ахуйн дэглэмийг баримтлаагүйгээс нүдний эвэрлэг, салст бүрхэвчийг чийглэн ариутгах, нүд хэвийн ажиллах процесс алдагддаг.  CITY OPTIC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна