2025/08/01

320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

info@inder.mn
18 цаг 31 минутын өмнө

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар БГД-ын 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургууль барьж буй. Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 32.5м x 18.6м хэмжээтэй, 4 давхар юм. Өнөөдрийн байдлаар дотор заслын болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна. Тус сургуулийг 2025 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулна. Тус барилгын ажлыг "Гантоонот констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна