Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Онцгой байдлын байгууллагын эмч нарын бүлэг газар дээр нь үзүүллээ.
Эмч нарын бүлгийг ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад С.Даваацэрэн ахалж, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 хоногийн хугацаанд ажилласан юм.
Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн болон ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн анги болоод бусад байгууллагуудын нийт 472 хүнд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тухайн хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээг хийх ажлыг зохион байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна