2025/09/12

Баянзүрх дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

info@inder.mn
22 цаг 21 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 4-р байрны 3 тоот бүхий 2 өрөө, 46 ам метр талбайтай орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

1. Барилгын товч танилцуулга

Барилга нь 1966 онд баригдсан 2 өрөө /гал тогооны өрөө тусдаа/, 46 ам метр талбай бүхий угсармал орон сууц юм.

Цутгамал төмөр бетон суурь, угсармал төмөр бетон ханатай, хавтгай хар цаасан  дээвэртэй таван давхар барилга бөгөөд төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон чанар байдал нь дунд зэрэг болно.

2. Дуудлага худалдааны анхны үнэ

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хувьчлах нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 123,483,716.00 төгрөг гэж тогтоосон.

  • Дэнчингийн хэмжээ: 12,348,371.60 төгрөг               

3. Дуудлага худалдааны мэдээлэл 

1Дуудлага худалдаа болох хугацаа2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13:00 цагт
2Дуудлага худалдаа болох газарНийслэлийн Засаг захиргааны Хангарди цогцолбор, Б блок, 2-р давхар, 201 тоот
3Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

4Дэнчин байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дансны дугаар: Нийслэлийн Төрийн сан 100200000961

5Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3-р давхар

РД: 2576589

 

4. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах саналын хайрцагт хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;
  • Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь;
  • Хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

5. Мэдээлэл авах

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: (11)-31-05-80

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна