2025/09/12

​ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН МЭРГЭЖИЛТНҮҮД УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

info@inder.mn
9 цаг 42 минутын өмнө

Зээлийн батлан даалтын сан, Төрийн банктай хамтран хоршооны малчны зээлийн эргэн хяналтыг Увс аймагт хийж байна.

Увс аймгийн Давст сумын "Амартохой" хоршоо нь хоршооны зээлээр махны чиглэлийн үхэр, портер, ааруул хийх тоног төхөөрөмж худалдан авсан.

Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн дундын хоршоонд орж, хоршооны гишүүд ногоон тэжээл тариалж 450 литр ногоон тэжээлийн дарш бэлтгэж өвөлжилтийн бэлтгэлээ хангасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна