2025/11/01

Өмнөговь аймаг дижитал шилжилтийн тэргүүлэгч аймаг болох томоохон алхмыг хийлээ

info@inder.mn
9 цаг 47 минутын өмнө

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон улсын “TIER 2” стандартын Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, ухаалаг систем бүхий “ДАТА ТӨВ”-ийг барьж байгуулан, өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү төв нь Телекамерын дэд төв, яаралтай тусламжийн 112 дугаарын нэгдсэн үйлчилгээтэй “Шуурхай удирдлагын төв” гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан цаашид “Говийн бүсийн дижитал дэд бүтцийн төв” болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн Цахим хөгжил, инновацийн яамны бодлогын дагуу GPU технологид суурилсан “Уул уурхайн дата төв”-ийг хөгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.










Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна