Нийслэлийн хэмжээнд “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т амжилттай оролцсон байгууллага, албан хаагчдад шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Улсын үзлэгт нийслэлийн нутгийн захиргааны 104 байгууллага амжилттай оролцов. Улсын үзлэгийн дүнг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1819 дүгээр захирамжаар шилдэг байгууллага, албан хаагчдыг шалгаруулж, шилдгээр шалгарсан байгууллага, албан хаагчдад “Батламж”, “Өргөмжлөл” гардууллаа.
Улсын үзлэгт амжилттай дүгнэгдсэн Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хяналт шалгалтын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, “Монголын хүүхдийн ордон” НӨТБ зэрэг долоон байгууллагад “Батламж” гардуулсан бол салбартаа манлайлан ажилласан 28 албан хаагчийг “Өргөмжлөл”-өөр шагналаа.










ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна