2024/05/17

Нийслэлийн хэмжээнд ханиад, томуутай 1300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

info@inder.mn
2018/12/07

ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ хамтран Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
1. Дэлхий дахинд:
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна. Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж байна. Дэлхий дахинд томуугийн А хүрээний вирус эргэлтэд байна.
2. Улсын хэмжээнд:
2018 оны 11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 02-ыг дуустлах долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 0,9 хувиар бага байна.
Хүн амын дунд томуугийн вирус эргэлтэд ороогүй харин амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилон давхар эргэлтэд байна.
3. Нийслэлийн хэмжээнд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо мөн үетэй ижил түвшинд, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 2,8 хувиар бага байна.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 334 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогийн байдлаар 1311 хүүхэд (үүнээс 1059 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлүүлж байна.


Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, хүүхдийн орны тоог нэмэхэд анхаарч нэмэлт ор дэлгэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх зэргээр зохицуулалт хийх болон шаардагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртсгасан цагаар ажиллуулах, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн түргэний зөвлөгөө өгөх утсыг 24 цагаар ажиллуулж байна. Түүнчлэн улсын хэмжээнд 125.000 хүн тун томуугийн вакциныг татан авч нийслэлийн 160 цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, эрүүл мэндийн ажилтныг дархлаажуулжээ.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна