2024/05/03

Л.Энх-Амгалан: Ирэх сараас 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

info@inder.mn
2021/10/22

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ЕБС-ийн сурагчид болон оюутнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр хичээллэж байгаа бол 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэлсэн.

Харин 2-3 насны хүүхдүүд ясли, цэцэрлэгт хамрагдахыг түр хугацаанд хязгаарлаад буй. Гэхдээ ирэх сарын 1-нээс энэ насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар судалж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр "Ковид19-ийн нөхцөл байдлын улмаас 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаад, 2-3 настнуудыг түр хугацаанд азнасан. Гэхдээ хичээл эхэлснээс хойш Ковид19-ийн халдвар авч байгаа хүүхдүүдийн тоо өсөөгүй.

Нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байсан бол одоо 18 хувь болж, харьцангүй буурсан байна. Мөн 0-11 насны хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулж байгаа. Хоёр, гурван настай хүүхдүүдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдсан байна. Тиймээс ЭМЯ, БШУЯ, УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийнэ. Улмаар эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарвал 11 дугаар сарын 01-нээс хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ гэж бодож байна" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна