Сэлэнгэ аймагтай хил залгадаг ОХУ-ын Буриадын Зэд аймгийн Боций тосгоны ойролцоо хилчид Хойд Солонгосын гурван иргэнийг баривчилсан байна.
Тэд хууль бусаар хил даван, Монголд очих гэж байснаа мэдүүлжээ. Буриадын Хилийн албаны хэвлэл мэдээллийн газраас “Монголын хилийн зүг явж байсан гурван сэжигтнийг саатуулан шалгасан.
Тэднийг хилийн шугамаас 100 метрийн зайд баривчиллаа. Эсэргүүцэл үзүүлээгүй. Хууль бусаар хил даван, Монголын нийслэл Улаанбаатарт очиж, бичиг баримт бүрдүүлэн гадаадын өөр оронд очих гэж байснаа мэдүүлсэн. Хэргийг мөрдөн шалгаж байна. Гэм буруу нь тогтоогдвол зургаан жил хүртэл хорих ялтай” гэж мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна