Онцгой байдлын ерөнхий газраас Австрали улсын Гриффитын их сургууль, Канад Улсын Ванкувер хотын Галын газар болон Үндэсний хүнд түвшний аврах ажиллагааны газартай хамтран “Зам тээврийн ослын үед ажиллах хамтарсан дадлага, сургууль”-ийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Сургалтыг Австрали улсын Гриффитын их сургуулийн багш нар удирдан явуулсан бөгөөд сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 20 гаруй аврагч хамрагдсан юм.
Энэ үеэр зам тээврийн ослын үед ажиллах арга ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна