2024/12/23

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

info@inder.mn
2021/12/23

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж,  иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ариун үйлстээ сэтгэл хувиралгүй зүтгэн олон сайхан бахархам амжилт гаргаж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр,  орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн хичээн ажиллаж иржээ.
 

 
Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 

Энэхүү гэрээгээр эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, ололт амжилтыг илтгэсэн, ач холбогдол бүхий, дахин давтагдашгүй соёлын үнэт зүйлс, баримт материал, үзмэр, цуглуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хадгалах, баяжуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн танилцуулах, сурталчлахтай холбоотой харилцааг зохион байгуулж цаашид “Эрүүл мэндийн салбар”-ын музейн сан хөмрөг бий болгох зорилготой юм. Бидэнтэй хамтран эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн танилцуулах, сурталчлахтай холбоотой арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаа Монголын Үндэсний Музейн хамт олон та бүхэнд гүн талархал илэрхийлье. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна