2024/12/22

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 162.742 ИРГЭН ХАМРАГДЛАА

info@inder.mn
2021/10/15

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцинаар 2 настай 6910, 3-5 настай 40.770, 6-11 настай 113.887 буюу нийт 161.567 /98,7 хувь/ хүүхдийг дархлаажуулсан байна.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэй 1175 /13,7 хувь/ хамрагдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 162.742 /94,5 хувь/ иргэнийг дархлаажууллаа.

Улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг түлхүү хамруулж буй бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Томуугийн дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй зорилтот бүлгийн иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгт вакцинаа хийлгэх боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна