2024/12/22

“Сайн туршлага 2021” Баянзүрхийн шилдгээс онцолж байна

info@inder.mn
2021/11/29

НЭМГ-ын санхүүжилтээр харьяа эрүүл мэндийн 26 байгууллагын дунд зохион байгуулдаг “САЙН ТУРШЛАГА 2021” арга хэмжээ өнгөрсөн аравдугаар сард шалгаруулалтаа хийсэн. Үүний хүрээнд тус арга хэмжээнд оролцсон сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлэх, түүнийг сурталчлах үйл ажиллагаа явагдаж буй.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн хэмжээнд л гэхэд нийт 28 бүтээл “Сайн туршлага 2021”-д оролцсоноос энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн 3 өрхийн эрүүл мэндийн төв, Поликлиникийн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран оролцсон дөрвөн бүтээлээ түгээн дэлгэрүүлэх, хоорондоо туршлага солилцох зөвлөгөөн хийлээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “Гэр бүлийн хөрөг зураг” сэтгэлзүйн зурган оношилгоо, нойрны менежментийг нэвтрүүлсэн бол 16-р хорооны өрхийн эмнэлэг нь өрхийн эмнэлгийн хүрээнд анх удаа Цахим бүртгэлийн систем буюу цахим цаг авалт, цахим систем хувиргалтыг Ehealth.mn сайттай холбож, үйл ажиллагаагаа хөнгөвчлөөд байна. Мөн 23-р хорооны өрхийн эмнэлгийн коведийн шинжилгээ авах цэг болон коведийн хог хаягдлын цэгийг шийдсэн нь энэ төрлийн халдвар аваагүй өвчтөн, эмчлүүлэгчдээс тусдаа үзүүлэх, өндөр эрсдэлтэй хог хаягдлыг тусад нь ангилах хаяг боломж бүрдсэн юм. Харин тус дүүргийн 24-р хороо нь “Хэвлийн болон зүрхний хэт авиан оношилгоо” буюу АНУ-аас MINDRY DC-70 аппаратыг нэвтрүүлсэн. Эдгээр сайн туршлагыг улам өргөжүүлэн, жигдрүүлэх, хэрхэн бусад эмнэлгүүдтэй хуваалцах, заавар зөвлөгөө өгөх зэрэг хүрээнд зөвлөлдсөн юм.

Эдгээр сайн туршлагуудаас энэ удаад бидний сурвалжлах баг Цахим цаг авалтын систем болон Өрхийн эмнэлгийн коведийн шинжилгээ авах цэг, коведийн хог хаягдлын цэг-ийг шийдсэн туршлагаас хүргэж байна.

-Хөгжилд хөл нийлүүлсэн өрхийн эмнэлэг-

Цахим цаг авалтын системийг БЗД-ийн 16-р хорооны ӨЭМТ-ийн Их эмч Ч.Отгонжаргал, Б.Цэрэнпунцаг нарын санаачилга, удирдлага дор бүтээсэн юм.

Ehealth эмчийн программ нь зөвхөн “Ситинет”-ээр ажилладаг бол andmed.mn -ийн хувьд бүх төрлийн интернет, бүх хайлтын системээр нэвтрэх боломжтой болжээ. Улмаар andmed.mn цахим системийг ашиглалтад оруулснаар өрхийн эмч өрхөөр явж тухайн үйлчлүүлэгчийг үзэж ирээд ehealth программ дээрээ шивж оруулдаг байсан бол одоо andmed.mn-ээр дамжуулан утсаараа шууд орж, өвчтөний түүхийг харах, тухайн үеийн үзлэгийн тэмдэглэл болон өвчтөний Нарийн мэргэжлийн эмчийн цаг авалт зэрэг үйлдлийг  тэр даруй хийх боломжтой болжээ. Мөн Ehealth программаас гарч болдоггүй мэдээ, тайлан andmed.mn-с гарах боломжтой байхаар шийджээ.

 БЗД-ийн 16-р хорооны ӨЭМТ-ийн Их эмч Ч.Отгонжаргал, Б.Цэрэнпунцаг нар

Түүнчлэн энэхүү системээ өрхийн эмнэлэг дээрээ дэлгэцтэй хослуулан эмч дуудахад ашиглаж байгаа аж. Тодруулбал, цахим ажилтан болон үйлчлүүлэгч өөрөө мэдээллээ оруулан эмчийн нэр, өрөөг зааж цаг, дугаар бүхий баримт хэвлэж өгнө. Өмнөх үйлчлүүлэгч үйлчлүүлж гарсны дараа дараагийн үйлчлүүлэгчийг эмчийн нэр өрөөнд дугаарын дагуу дуудна. Хэрэв тухайн өрөөний эмч дуудлага, тандалт, групп хурал, гэрийн эргэлт зэрэг гадуур ажилтай байх тохиолдолд эмч нар орлон ажиллах юм. 

Ийнхүү Andmed.mn нь иргэд зайнаас болон ӨЭМТ-үүдээс үзлэгийн цагийг урьдчилан авснаар иргэдийн бөөгнөрлийг бууруулж, цар тахлын үед халдварт өртөх эрсдэлийг багасгах нөгөөтээгүүр, ӨЭМТ-ийн ахлагч нар эмч, ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэх, эмч нарын орлон ажиллах менежмент хийх нөхцөлийг бүрдүүлжээ.

Эмчийн болон үйлчлүүлэгчийн цагийг хэмнэсэн энэхүү ухаалаг систем нь нийт 12 600 000 төгрөгийн өртөгтэй бөгөөд үүнд цаг захиалах дэлгэц 2-3ш, эмчийн өрөөний үүдэнд байрлах дэлгэцүүд болон бусад зардал багтжээ.

-Коведийн тархалтыг бууруулж чадсан өрхийн эмнэлэг-

 Харин Өрхийн эмнэлгийн коведийн шинжилгээ авах цэг болон коведийн хог хаягдлын цэг-ийг 23-р хорооны ӨЭМТ-ийн өрх хариуцсан Их эмч И.Сэлэнгэсайхан болон Өрхийн чанарын менежер М.Энхтуяа нарын санаачлан байгуулжээ. Тус өрхийн эмнэлгийн тухайд коведийн сорьц авах шинжилгээний өрөө байхгүйн улмаас ковщдийн шилжилгээг тарианы өрөөндөө буюу нийт үйлчлүүлэгчтэйгээ нэг дор авдаг байсан бөгөөд коведийн хогоо ч ангилан ялгах боломжгүй байжээ. Энэ байдлаас улбаалан коведийн шинжилгээний цэгийг зайлшгүй тусад нь байлгах шаардлага тулгарч, шийдэж болох хамгийн хямд бөгөөд оновчтой гаргалгааг тэд олжээ. Энэ нь өрхийн эмнэлгийн гаднах шатны хэсэг байсан бөгөөд шатан дээр нь шинжилгээний цэгийг байрлуулж, доор нь коведийн хогийг битүүмжлэн хадгалах боломжтойгоор шийджээ.

Үлгэр жишээ болохуйц энэхүү цэгийг шийдсэн Их эмч И.Сэлэнгэсайхан нь  28 дахь жилдээ өрхөөр эмчээр ажиллаж байгаа бол Өрхийн чанарын менежер М.Энхтуяа нь 15 дахь жилдээ тус тус ӨЭМТ-д ажиллаж байгаа ууган албан хаагчид ажээ. Улиастай 23-р хорооны ӨЭМТөвийн тухайд өмнө нь иргэдэд үзүүлж буй анхан шатны тусламж үйлчилгээгээ сайн үзүүлсэн байдлаараа нийслэлээс удаа дараа шалгарч байсан шилдэг өрхүүдийн нэг ажээ.  

Тус цэгийн үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас эхлүүлж, гурван сарын хугацаанд нийт 1959 иргэнд “Ковид-19” сорьцыг халдвар хамгааллын дэглэм баримтлан авч, үйлчлүүлэгчдэд аюулгүй, ээлтэй үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Сорьц авах өрөөнд Үзлэгийн эмч, Сорьц авах сувилагчийн хамт өдрийн 8 цаг тогтмол ажилладаг.

Энэхүү шинжилгээний цэгийг байгуулахад 5 071 000 төгрөг болсон бол хог хаягдлын цэгийг 2 823 000 төгрөгөөр барьжээ. 

БЗД-ийн 23-р хорооны ӨЭМТ-ийн өрх хариуцсан Их эмч И.Сэлэнгэсайхан

Баянзүрх эрүүл мэндийн төвийн зөвлөгөөний үеэрх зургууд:

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна