ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр 50 метрийн далайн гахай төрлөөр мөнгө, 50 метрийн мэлхий сэлэлтээр хүрэл медалийг тус тус хүртсэн байна. Тэмцээн Польш улсын Глогув хотноо болж, 28 улсын баг тамирчин оролцсоныг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна