Их тойруу болон Яармаг дахь зарим сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх тухай санал асуулга явуулсан. Асуулгад оролцсон иргэдийн 74.1 хувь нь дэмжсэн байна. Үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн нийт 98 мянган сурагчийн 25,7 хувь нь хувийн болон таксигаар зорчдог байна. Түүнээс хамгийн олон хүүхэд хувийн машин, таксигаар зорчдог 59 сургуулийг сонгон дараах цагийн хуваарь шилжүүлжээ.
Ирэх даваа гаргаас хэрэгжиж эхлэх ба шийдвэрээ дүүргийн боловсролын хэлтсүүдэд албан бичгээ хүргүүлэх юм байна. Энэхүү зохицуулалтыг хийснээр өөрчлөлт гарах эсэхийг судлахад оргил 08:00 цагт авто замын ачаалал 12,5 хувь буурах тооцоололтой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна