2024/11/24

Орос, Украины төлөөлөгчид цахимаар хэлэлцэнэ

info@inder.mn
2022/03/14

МОСКВА/KИЕВ. /Xinhua/. Орос, Украины төлөөлөгчид даваа гарагт цахим хэлбэрээр хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт мэдээллээ.

“Хэлэлцээ видео хурлын хэлбэрээр тасралтгүй явагдана. Ажлын хэсгүүд тогтмол ажиллаж байна. Олон тооны асуудалд байнгын анхаарал хандуулах шаардлагатай байна. Гуравдугаар сарын 14-ний даваа гарагт урьдчилсан дүнг нэгтгэх хэлэлцээ хийнэ” гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк ням гаргийн орой “Twitter” хуудсандаа нийтэлжээ.

Украин, Оросын төлөөлөгчид хоёрдугаар сарын 28-наас хойш Беларусьт гурван үе шатны энхийн хэлэлцээг биечилсэн хэлбэрээр хийсэн боловч тэдгээр нь дорвитой үр дүнд хүрэлгүйгээр өндөрлөсөн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна