2024/11/24

Оросын дронууд NATO-гийн агаарын зайд нэвтрэх болов

info@inder.mn
2022/03/16

Саяхан Оросын хэд хэдэн дрон NATO-гийн холбоотон орнуудын агаарын орон зайд хууль бусаар нэвтэрчээ. Тус мэдээллийг Украины Агаарын цэргийн хүчний командлагч “Ukrinform” сайтад илгээсэн байна. Мэдээллийн дагуу Украины Агаарын цэргийн хүчний радарууд Польш руу чиглэн Оросын “Forpost” төрлийн нисэгчгүй нисэх онгоц хууль бусаар агаарын хил нэвтэрсэн гэдгийг нотолсон байна.

"Эзлэн түрэмгийлэгчийн  нисгэгчгүй онгоц эхлээд Яворивын сургуулилтын талбай дээгүүр эргэлдэж, Львов муж дахь пуужингийн довтолгооны үр дагаврыг үнэлж дүгнэсэн бололтой. Дараа нь Польш руу нисч, манай агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчинд буудан унагаахын  өмнө Украины агаарын орон зайд буцаж ирэв. Онгоцны сэгийг хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна” гэж Агаарын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат хэлэв. Мөн зөвхөн Оросын Зэвсэгт хүчинд үйлчилдэг Оросын “Орлан-10” төрлийн нисэгчгүй нисэх онгоцыг хөрш Румын улсаас илрүүлсэн тухай Агаарын цэргийн хүчин мэдээлсэн байна.

Эх сурвалж:ukrinform



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна