2024/12/22

Саид Моллаи Азербайжаны шигшээ багт барилдахаар боллоо

info@inder.mn
2022/05/05

2018 оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Саид Моллаи албан ёсоор Азербайжаны шигшээ багт барилдахаар болсон байна.

Азербайжаны жүдо бөхийн холбоо болон Олон Улсын жүдо бөхийн холбооноос Саид Моллаин иргэншил солигдсоны баталгаажуулжээ.

Энэ талаар Азербайжаны жүдо бөхийн холбоо "Моллаи бол жиндээ дэлхийн шилдгүүдийн нэг. Түүн шиг туршлагатай тамирчин манай шигшээ багт хэрэгтэй. Залуу тамирчид ч түүнээс суралцан өсөн дэвжих боломжтой" гэв.

Харин Моллаи "Монголын жүдо бөхийн холбоотой хийсэн гэрээ дууссаны дараа би Азербайжаны шигшээд барилдах хүсэлтээ илэрхийлсэн. Одоогоос өөрийн төрөлх Азербайжаны далбаан дор барилдах болсондоо маш их баяртай байна. Европ, дэлхийн аварга болон 2024 оны Парисын олимп биднийг хүлээж байна. Бидэнд цаг бага байгаа ч би бүхнээ дайчилна" хэмээжээ.

2019 онд Иранаас дүрвэж Монгол Улсын иргэншил авч байсан Саид Токиогийн олимпод Монголын нэр дээр мөнгөн медаль хүртсэн. Тэрээр Олон улсын жүдо бөхийн холбооны 13 цуврал тэмцээнд медаль хүртсэний сүүлийн хоёр нь Монголын нэр дээр бичигдсэн юм.

Эх сурвалж: JudoInside



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна