2024/11/25

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН УДИРДЛАГА, БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

info@inder.mn
2022/05/26

“Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо” сэдэвт хүүхдийн зуслангийн удирдах ажилтан, арга зүйч, багш нарт зориулсан арга зүйн сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын Үндэсний зуслангуудын холбоо, МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байна.

 Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны С/17 тушаалаар Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандартыг батлан мөрдөж эхлээд байна. Мөн 2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/150 тушаалаар Хүүхдийн зуслангийн хөгжлийн жишиг хөтөлбөрийг баталсан. Хүүхдийн зуслангийн хөгжлийн жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зуслангийн удирдах ажилтан, арга зүйч, багш нарт арга зүйн сургалтыг тавдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  Сургалтад 100 гаруй зуслангийн захирал, бүлгийн удирдагч, багш, тогооч, эмч нарын төлөөлөл оролцож байна.

2022 оны байдлаар 20 аймаг, 8 дүүргийн нутаг дэвсгэрт 43 зуслан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шинээр Хөвсгөл аймагт Найрамдал-2, Дорноговь аймаг хүүхдийн зуслан барих ажлыг эхлүүлж, Дорноговь аймаг хүүхдийн зуслангаа ашиглалтад оруулаад байна.

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна