2024/11/25

Ирэх хичээлийн жилд багш нарын ажлын ачааллыг 30 хувиар бууруулна гэв

info@inder.mn
2022/06/03

“Төсвийн шинэчлэл 2022” уулзалт, сургалт Дорнод аймагт үргэлжилж, 200 гаруй багш ажилтан хамрагдлаа. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд:

  •  Төсвийн шинэчлэл
  • Хууль, эрх зүйн шинэчлэл
  • 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог
  • Чанарын үнэлгээний тогтолцоо гэсэн 4 багц асуудлаар салбарынхандаа мэдээлэл өгсөн юм. Ирэх он жилүүд хүртээмжээс илүү чанарт онцгой анхаарах болно гэдгийг онцоллоо.

Дорнод аймагт цэцэрлэгээс их сургууль хүртэл боловсролын бүх түвшний байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ бусад аймгаас ялгарна. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 26 ерөнхий боловсролын сургууль, 35 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

 Аймаг, орон нутгийн санаачилгаар БАГШ, АЖИЛЧДАД ЗОРИУЛЖ - Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөр -  “Ментор багш” төсөл -  “Багш хөгжлийн төв” төсөл -  “Англи хэлтэй Дорнодчууд”  ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ, СУРАХ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР   - Хүүхдийн хөгжлийг дэмжих “Хүн болох багаасаа” хөтөлбөр - “Цахим анги “ төсөл -  “Ирээдүйгээ амьдралд бэлтгэе”  төсөл -  “Сургууль, цэцэрлэгийн бүс” төсөл -  “Орчин үеийн ариун цэврийн байгууламж” төсөл ОЮУТАН, ЗАЛУУСТ ЗОРИУЛЖ - ”Оюутны хөгжил” хөтөлбөр - “Нутгийн ирээдүй” төсөл    Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор 2014 оноос хойш тогтмол эхний байруудад эрэмбэлэгддэг. Чанарын үнэлгээний 2021 оны судалгаагаар Дорнод аймаг математик улсын дунджаас 0.4, бүсийн дунджаас 4.1 хувиар өндөр, монгол хэл улсын дунджаас 5.6, бүсийн дунджаас 1.4 хувиар доогуур гүйцэтгэлтэй үнэлэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна