2024/12/21

Хүнсний ногоо тариаланчдад олгох мөнгөн урамшууллын материалыг есдүгээр сарын 1-нээс хүлээн авна

info@inder.mn
2022/07/27

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-наас тариаланчдыг дэмжин, 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны нэг тонн тутамд 100,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийн хүрээнд байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүнсний ногоо тариалалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжүүддээ мөнгөн урамшууллыг олгохоор боллоо.

2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн урамшуулалд хамрагдах боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авна.

Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүд нь,

  •  Газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй
  •  Газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг Plant.gov.mn тогтмол хөтөлж, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
  •  Хүнсний ногооны борлуулалтыг И-баримт үүсгэн баталгаажуулсан байхыг шаардана.

Тариаланчид сар болгоны 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээнэ.

Мөн дээрх системүүдтэй яаж холбогдох, урамшууллаа хэрхэн авах талаарх мэдээллийг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд 21 аймаг, сумд, нийслэлийн есөн дүүргийн хөдөө аж ахуйн газрын холбогдох албан тушаалтан, ногоочдыг чадавхжуулах, сургалтыг орон нутагт нь зохион байгуулж ажиллаж байна.

 

Эх сурвалж: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна