Орон даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаад байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь дайнд зориулсан цэрэг татлагын бүх алдааг залруулах хэрэгтэй гэв.
Тус улсын цэргийн дайчилгаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Зөвхөн шаардлагатай, цэргийн мэргэжилтэй хүмүүсийг дайчилна гэж байсан ч цэргийн үзлэгт тэнцээгүй, эрүүл мэндийн шалтгаантай, цэргийн алба хаах нас хэтэрсэн болоод сурагч зэрэг аж байдлыг үл харгалзан дайчилж байсанд иргэд дургүйцэж байв.
Цэрэг татлагыг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулсан ба 30 хотод 2400 хүнийг баривчилж цэргийн зарлан дуудах хуудас өгсөн. Улмаар хэдэн мянган эрчүүд эх орноосоо дүрвэсэн юм.
Энэхүү үймсэн байдлын улмаас Путин "Цэрэг дайчилгааны явцад гарсан бүх алдааг цаашид гарахгүй байхаар залруулах ёстой. Жишээ нь олон хүүхэдтэй эцэг, архаг өвчтэй болоод цэргийн алба хаах нас хэтэрсэн эрчүүдийг татахгүй байхаар бодож байна" хэмээн мэдэгджээ.
ОХУ нийт 300 мянган цэрэг татахаар төлөвлөсөн гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Одоогоор баруун хилийнхээ ойролцоо цэргийн шинэ бэхлэлт, хуарангууд барьж байна.
Эх сурвалж: Al Jazeera .
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна