Аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байр нь анх 1974 онд барьж ашиглаж байгаад 2020 онд Төв аймгийн засаг даргын “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн 60 сая төгрөгөөр 75,9 м2 шинэ барилгын өргөтгөлийг барьж, хуучин 138 м2 байранд их засвар хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар Саатуулах, баривчлах байр нь эмч нарын болон эмчилгээний өрөө, насанд хүрээгүй, эрэгтэй, эмэгтэй баривчлах өрөө, тусгаарлах өрөө, ажилчдын бие засах газар, цэвэр ус бүхий угаалтууртай, 42 хүний багтаамжтай нэг давхар байгууламж юм.
Аймгийн ИТХ-ын Хүний эрх, өргөдөл гомдлын хорооны гишүүд нь Саатуулах байрны агааржуулалт, гэрэлтүүлэг, саатуулагдсан болон баривчлагдсан этгээдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, багаж тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа.
Цагдаагийн газрын удирдлагууд тус байрны орчин нөхцлийг сайжруулах, өдөр тутмын үйл ажилллагаа хэвийн явагдах орчинг бүрдүүлэхэд анхаарч эн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байсан байгууламжийн багтаамжийг боломжийнхоо хэрээр нэмэгдүүлж, аймгийн нэгдсэн цэвэр ус, бохирт холбогдсон 00, угаалгын өрөө зэргийг ашиглалтанд оруулж ажиллаж байгаа талаар нь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Доржбалжид мэдээллээ.
Цаашид эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хангаж баривчлах байрыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх ажлыг ойрын хугацаанд хийх, стандартын шаардлага хангасан байртай болох, тус газарт хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байх талаар ажлын чиглэл өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна