2026/03/05

Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна

info@inder.mn
2025/12/22

АИ-92 Автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин (манай улсын 4 өдрийн хэрэглээ) байна. Буух өртөөдөөр,

  • Толгойт өртөө – 42 вагон
  • Аршаант өртөө – 13 вагон
  • Улаанбаатар өртөө – 6 вагон
  • Эрдэнэт өртөө -5 вагон
  • Дархан өртөө - 6 вагон
  • Сайншанд өртөө – 3 вагон тус тус байна.

Мөн буух өртөөдийг чиглэн замд 75 вагон Аи-92 автобензин орж ирж байна.

2025 оны 12 дугаар сарын 01-22-ний өдрүүдэд нийт 45932 тонн Аи-92 автобензин, 960 тонн Аи-95 автобензин, 133889 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6229 тонн тус тус орж ирээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна