“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” өдрийг Төв аймаг 13 дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлж, 2030 он хүртэл 20,0 сая мод тарин “Ногоон Төв аймаг” бий болгох зорилт тавин, иргэдэд мод тарих, ургуулах аргачлал зэргийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 2022 оны 8 сарын байдлаар 4268 иргэн, 1126 аж ахуйн нэгж байгууллага 27,5 га талбайд 428 мянга 424 ширхэг мод тарьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна