2024/07/18

БШУЯ-ны албан хаагчид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ

info@inder.mn
2023/11/29

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг.

Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн ба Жендэрийн үндэсний хороо нь 2017  оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчлан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ.

Энэ жил Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” уриан дор Монгол Улс “ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриан дор тэмдэглэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Жендэрийн салбар зөвлөл тус аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин ажиллах бөгөөд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна