Аймгийн ИТХ-ын 2018 оны 92 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан Ө.Лувсанцэрэнг батламжилсныг аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Ө.Лувсанцэрэн нь Манлай, Баян-Овоо, Цогтцэций, Даланзадгад сумдад нэгдлийн дарга, намын үүрийн дарга зэрэг албан ажлыг хашиж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн байна. Тэрбээр 1970 онд Сүүний үхрийн ферм байгуулан говийн нөхцөлд алимны 400 ширхэг суулгац ургуулж үр дүнд хүрснээр Талын улаан үүлдрийн эрлийз 600 үнээтэй болон өргөжиж сүргийн дунджаар 1 үнээнээс 6-10 литр сүү авч ард иргэдийг сүү цагаан идээгээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байжээ.
Мөн Хадат, Шавартай, Ёлын амны услалтын системүүдийг 40 га талбайд байгуулж, төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж аймаг, сумандаа ажил үйлсээрээ удаа дараа тэргүүлж байсан түүний нөр их хөдөлмөрийг үнэлж ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭНЭЭР БАТЛАМЖИЛСАН байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна