XVII жарны “Хилэнт эх” модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Тус арга хэмжээнд “Юргана индастри” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь оруулсныг үнэлж “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагналаа.
Тэрээр 400 гаруй жилийн түүхтэй үе дамжсан маарамбуудын үнэт жорыг орчин үеийн техник технологитой хослуулан ургамлын гаралтай, органик, байгальд ээлтэй 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг билээ.
Өдгөө түүний үүсгэн байгуулсан “Ургана” брэнд дотоодын хэрэглэгчид төдийгүй Хятад, Казакстан улсын хэрэглэгчдийн гарт хүрч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна