2025-01-14, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
Аргын тооллын: 2025-01-14, Мягмар гараг
Наран ургах шингэх: 8:37-17:25
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр
Аргын тооллын 1 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 16, Өвлийн адаг улаагчин үхэр сарын есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Үс засуулвал: Өвчин ирнэ, Барилдлага: Арвидах, Суудал: Огторгуй. Найралт эх одтой, харагчин хонь өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:37-17:25. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах,
зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх,
эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их
хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш
мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна