2025/01/10

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

info@inder.mn
6 цаг 58 минутын өмнө

2025-01-10, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

Аргын тооллын: 2025-01-10, Баасан гараг

Наран ургах шингэх: 8:40-17:20

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Барилдлага: -

Өвлийн адаг улаагчин үхэр сарын дөрвөн ногоон шарагчин туулай өдөр
Аргын тооллын 1 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 11, Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:40-17:20. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна