2025/01/05

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна

info@inder.mn
2025/01/03

2025-01-03, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

Аргын тооллын: 2025-01-03, Баасан гараг

Наран ургах шингэх: 08:42-17:12

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Барилдлага: -

Аргын тооллын 01 сарын 03, Сугар гараг. Билгийн тооллын 4, Өвлийн адаг улаагчин үхэр сарын 2 хар мэнгэтэй, хар бич өдөр. 
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:42-17:12. 
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. 
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. 
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал
зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна