2025/01/08

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

info@inder.mn
19 цаг 58 минутын өмнө

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. 


Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү. 

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна. 

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Ц.Бархасыг нэр дэвшүүлсэн.           

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

Ц.Бархас

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-305,. /Лавлах утас: 262528, 262946/

Цахим шуудангийн хаяг: mungun-argamj@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

 

Төсвийн байнгын хорооны Ажлын алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна