Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр, өнгөрөгч 2024 онд тус улсад 37 сая шахам гадаад жуулчин зорчсон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Иений ханш суларсан, мөн Хятад зэрэг улсаас нислэгийн тоо нэмэгдсэн нь энэ өсөлтөд түлхэц үзүүлсэн байна.
Гадаад жуулчдын тоо өнгөрсөн оны 9 сард 2023 оны үзүүлэлтийг давсан бол, 11 сарын байдлаар 33,4 сая жуулчин хүлээж авсан 2019 оны дээд амжилтыг эвджээ. Улмаар 2024 оны жилийн эцсийн үзүүлэлт жилийн өмнөхөөс 47,1 хувиар өссөн бол, дэлхий даяар хорио цээр тогтож, тээврийн урсгал саарсан Ковид цар тахлын өмнөх 2019 оны үзүүлэлтээс 15,6 хувиар нэмэгдсэн байна.
Үүнээс гадна Японд зорчсон жуулчид 2024 онд 8,14 их наяд иен буюу 51,8 тэрбум орчим ам.долларыг байр хоол, дэлгүүр бусад зардалд зарцуулжээ. Энэ нь мөн японы аялал жуулчлалын салбарын 2023 оны дээд амжилтыг эвдсэн байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна