2024/11/24

Хачигт хазуулахаас сэргийлээрэй

info@inder.mn
2024/04/09

Хачгийн улирлын үед иргэд та бүхэн хачигт хазуулахаас сэргийлээрэй. Ялангуяа бага насны хүүхдийн биеийг эцэг эх, асран хамгаалагч нар 3-4 цаг тутамд шалгаж хэвшээрэй.

 Дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
 
-Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхжилийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх,
 
-Халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх,
 
-Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
 
-Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж, хачгийг зайлуулах,
 
-Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх,
 
-Малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед хачигт хазуулахаас сэргийлэх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
 
-Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх,
 
-Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай гэж ЗӨСҮТ-өөс зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна