Эдийн засаг, хөгжлийн яам Америкийн Нэгдсэн Улсын Худалдааны эрхзүйн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн семинарыг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү семинарт Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамдын төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо.
Энэхүү семинарыг сургагч багшаар Дэлхийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн холбооны ерөнхийлөгч ноён Зиад Александр Хайек ажилласан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөнгөний үнэ цэнийн шинжилгээ, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) үнэлгээнд анхаарах зүйлс, түншлэлийн эх төсөл боловсруулах зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Мөн сургалтын үеэр Эдийн Засаг, Хөгжлийн Яамны Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн хэлтсээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмуудын талаар мэдээлэл өгч, сургалт орлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна