Израилд өндрийн пуужингаас хамгаалах систем болон цэргийн бие бүрэлдэхүүн илгээх шийдвэрийг АНУ гаргасан байна. Пентагоны мэдээлснээр, ерөнхийлөгч Жо Байден "Израилийг хамгаалах" тушаал гаргаж, Өндөр бүсийн хамгаалалтын терминал (Thaad)-ийг бие бүрэлдэхүүний хамт илгээхийг санаачилсан аж.
Учир нь аравдугаар сарын 1-нд Иран 200 гаруй баллистик пуужингаар Израиль руу цохилт өгсөн байдаг. Израилийн Батлан хамгаалах яам эдгээр пуужингийн заримыг нь саатуулж чадсан ч төв болон өмнөд бүсэд хохирол учирсан гэж мэдэгдсэн. Тиймээс тус улсыг хамгаалах, дэмжих амлалтынхаа дагуу "Thaad" системийг илгээх болно гэж Пентагон мэдэгдэв.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израиль руу довтолсны дараа АНУ тус "Thaad" системийг Израиль руу илгээж байжээ. Мөн 2019 онд агаарын довтолгооноос хамгаалах дадлага хийлгүүлэх зорилгоор илгээж байсан байна.
Иран Пентагоны мэдэгдлийн дараа хариу мэдэгдэл хийж, удирдагч Хассан Насралла, Хувьсгалт харуулын корпусын ахлах офицер болон Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хание нарын өшөөг ямар ч аргаар хамаагүй авах болно гэжээ.
Иран болон Израилийн тал өнгөрсөн аравдугаар сараас хойш мөргөлдөж байсан ч Газын зурваст болж буй хүмүүнлэгийн дайны дараа Хезболла бүлэглэл палестинчуудыг дэмжих зорилгоор Израиль руу довтолсон байдаг.
ЭХ СУРВАЛЖ: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна