2024/11/22

Сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөөг 21 аймаг 9 дүүрэгт байгуулах төслийн нээлт боллоо

info@inder.mn
2024/11/07

Монгол улсад анх эмэгтэйчүүдийн байгууллага болох “Эмэгтэйчүүд хөгжил хөдөлгөөн” 1994 оны 11 сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдсан түүхтэй.  Өдгөө “Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо” эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш оролцоог хангах зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ийнхүү "Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо"-ны 30 жилийн ойн хүрээнд Сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөөг 21 аймаг 9 дүүрэгт байгуулах төслийн танилцуулга болон хиймэл оюун ухаанд суурилсан үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ.


 Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо ирэх 30 жилд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшинд эрх зүйн орчинг бүрдүүлэх, гэр бүл, ажил амьдралын бүхий л талбарт жигд өсөх, чадамжийг хангах зорилго тавьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна