2025/01/15

Боловсролын сайд П.Наранбаяр Баянхонгор аймгийн дөрвөн сумын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

info@inder.mn
7 цаг 3 минутын өмнө

Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан болон Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ИТХ-ын дарга П.Амараа, Баянцагаан сумын Засаг дарга Н.Гансүх, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Нандинцэцэг, Шинэ жинст сумын Засаг дарга Л.Батхуяг, Өлзийт сумын Засаг дарга Ө.Хашбилэг, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Өлзийбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Одоогийн хичээлийн байр нь 1976 онд ашиглалтад орсон бөгөөд дулаан алдалт ихтэй болжээ. Иймд зураг төслийн дагуу шинэ гадна фасад хийх санхүүжилтийг улсын төсөвт тусгаж өгөх хүсэлтийг тус сургуулийн захирал Б.Өлзийбаатар илэрхийлэв.

Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн хувьд 320 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгын ажил үргэлжилж байна. Шинэ хичээлийн байранд сандал ширээ, тоног төхөөрөмж зэрэг тохижилт, тавилга хэрэгсэл хэрэгтэй байгааг тус сургуулийн захирал С.Нандинцэцэг өгүүллээ.

Энэ оны төсөв батлагдчихсан учраас хөрөнгө оруулалтын шинэ арга хэмжээ тусгах боломжгүй. Харин тоног төхөөрөмж болоод бусад  хүсэлтийг холбогдох нэгжид хүргүүлэн, шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна