2025/01/15

ССАЖЗЯ-НЫ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМД ХАДНЫ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

info@inder.mn
7 цаг 1 минутын өмнө

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн болон Урьдчилсан жагсаалтад орсон 12,000-1,200 жилийн өмнөх үед холбогдох хадны зургийн дурсгалын дээжээс дэлгэн толилуулж байна.

Дээрх үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны “Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай” 181 дүгээр зарлигийн хүрээнд 2024 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутагт зохион байгуулсан “Суман голын хадны зураг” эрдэм шинжилгээний хурлын үеэр олон нийтэд дэлгэн танилцуулсан юм.

Үзэсгэлэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна