2025/05/08

Улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаар халдвараас хамгаалагдана

info@inder.mn
Өчигдөр 10 цаг 26 минут

Улаанбурхан өвчний халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа. Улаанбурхан өвчин амьсгалын замаар халдварладаг, халдварлалт өндөртэй өвчин.

Улаанбурханаар өвдсөн хүнтэй ойр байгаа вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь халдвар авна.  Иймээс сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар тарах эрсдэлтэй тул таны хүүхэд улаанбурханы эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан эсэхийг шалгаарай.

Вакцины бүрэн тунд хамрагдсанаар та халдвараас хамгаалагдана, бусдыг хамгаална, халдварыг таслан зогсооход тусална.  Иймээс улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна