2025/05/14

ФОТО: Улсын хүүхэд, залуучуудын театрын бүтээл “Ромео, Жульетта” сонгодог жүжгээс

info@inder.mn
12 цаг 21 минутын өмнө

Улсын хүүхэд, залуучуудын театр хавар цагийн шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож эхлээд байна. Тодруулбал, тус театрынхан алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгийг энэ тавдугаар сарын 9-нөөс толилуулж буй. Жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Энхээ, зураачаар Г.Ганбаатар, продюсероор Гавьяат жүжигчин Н.Ариунболд, уран сайхны удирдагчаар Ардын багш Н.Ганхуяг нар ажиллажээ.

Дурлалт залуу Ромеогийн дүрд залуу жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттад М.Батгэрэл нар тоглож буй бол Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Б.Нармандах, Соёлын тэргүүний ажилтан Ж.Даваасамбуу нар “Ромео, Жульетта” сонгодог жүжигт дүр бүтээж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна